SMILE (Смайл, Small Incision Lenticule Extraction)
нь эвэрлэг дотор нарийвчлалтай линтикул (эвэрлэг бүрхүүлийн гол хэсэг)-ийг лазераар үүсгэж, ойролцоогоор 2мм-ийн нарийн зүсэлтийн нүхээр гаргаж авснаар харааг засдаг дэвшилтэт лазер мэс засал юм.
Эвэрлэгийг хальс (flap) үүсгэдэггүй тул Ласик болон Ласэк-тэй харьцуулахад бүтцийн ачаалал бага бөгөөд аюулгүй байдгаараа онцлогтой.
Смайл нь Смайл болон Смайл про гэсэн хоёр төрөлд хуваагддаг бөгөөд, өмнөх аргуудаас ялгаатай нь эвэрлэг дотоод давхарга (stroma)-д шууд нөлөөлдөг фемтосекунд лазер ашиглан нүдэнд үзүүлэх нөлөөг хамгийн бага байлгадаг.
Энэхүү технологийг Германы ZEISS компани боловсруулсан бөгөөд зөвхөн VisuMax лазер системээр хийгддэг. АНУ-ын FDA байгууллага ч энэхүү технологийн аюулгүй байдал, үр дүнг албан ёсоор баталгаажуулсан.
Лазерын хүч нь хэт өндөр байвал эвэрлэг дотор хийн бөмбөлөг үүсч, зүсэлтийн гадаргуу барзгар болох эрсдэлтэй. SMILE мэс засал нь ердийн LASIK-аас ойролцоогоор 600 дахин бага энерги цацруулдаг тул, эвэрлэгийн зүсэлтийн гадаргууг гөлгөр хэвээр авч үлддэг. Үүний үр дүнд хараа хурдан сэргэж, харааны чанар ч сайжирдаг.
Мэс заслын өдрөөс эхлэн нүд улайх, өвдөх зэрэг шинж бараг байхгүй бөгөөд, эвэрлэгийн эпител давхаргыг авдаггүй тул мэс заслын маргаашнаас эхлэн өдөр тутмын амьдралд хурдан эргэн орох боломжтой.
| SMILE | LASIK | LASEK(PRK) | Phakic IOL | |
|---|---|---|---|---|
| Дэвшилттэй | 💎SMILE Pro
- Өмнөх хувилбараас 4 дахин хурдан - Мэс заслын хугацаа 10 секундийн дотор |
💎PersonalEYES LASIK
- Өндөр зэргийн гажуудлыг (high-order aberrations) ч нарийвчлалтай засна - Гэрлийн туяа цацрах (glare) болон үлдэгдэл астигматизм(цилиндр)ыг бууруулна |
💎PersonalEYES LASEK
-Өндөр зэргийн гажуудлыг (high-order aberrations) ч нарийвчлалтай засна -Гэрлийн туяа цацрах (glare) болон үлдэгдэл астигматизм(цилиндр)ыг бууруулна |
💎Viva ICL
-Насжилттай хараа (presbyopia) болон Холын хараглан (myopia) хоёуланг нь засна -EDOF (Extended Depth of Focus буюу гүнзгийрүүлсэн фокусын) технологийг ашигладаг |
| Энгийн | SMILE | LASIK | LASEK(PRK) | Холын хараглан болон астигматизм(Цилиндр) засуулахад хэрэглэгдэнэ |
| Арга | Хальс (flap) үүсгэхгүй, бага гэмтэл | Хальс (flap) үүсгээд дараа нь лазераар засал хийнэ | Лазераар засахаас өмнө хамгын гаднах эвэрлэг бүрхүүлийн эпители давхарагыг арилгана | Эвэрлэг бүрхүүлийг 2~3мм-ийн зүсэлт хийж, нүдний хүүхэн харааны ард тусгай линзийг суулгана |
| Онцлог | Аюулгүй бөгөөд хурдан эдгэрнэ | Бага өвдөлт, хурдан эдгэрнэ | Гадны цохилтод тэсвэртэй | Эвэрлэгийн эд эс авахгүй – өндөр зэргийн холын хараглан болон нимгэн эвэрлэгтэй хүмүүст ч аюулгүй
Гэрлийн туяа цацрах, нүд хуурайших, холын хараглан буцаж муудах эрсдэлийг багасгана Суулгасан Линзийг авах, солих боломжтой |
| Хэнд тохиромжтой |
|
|
|
|
| Мэс заслын дараах арчилгаа | - | Мэс заслын дараа нүдэндээ цохилт, гэмтэл өгөхөөс зайлсхийнэ үү | 3~6 сарын арчилгаа шаардлагатай | Тогтмол үзлэг хийлгэх болон цохилтоос анхааран сэргийлэх шаардлагатай |
| Мэс заслын дараах үзлэг | Мэс заслын дараах өдөр, 1 сар, 6 сар, 1 жилийн дараах үзлэг | Мэс заслын дараах өдөр, 4 хоногийн дараах, мөн 3~6 сарын урт хугацааны арчилгаа | 1 сарын турш долоо хоног бүр, мөн тогтмол үзлэгт орох шаардлагатай | |
| Өвдөлт ба сэргэх хугацаа |
|
|
|
|
If required, medical certificate will be provided for the postop check-up overseas.