Хувь хүнд тохируулсан арга (Personal Eyes)

Eye-vatar симуляцаар бүрэн дуусгагдсан, хувь хүнд тохирсон хараа засах шинэ түвшин

PersonalEYES нь дараагийн үеийн "ray tracing" (туяа мөшгих) технологид үндэслэн хүний нүдийг 3D хэлбэрээр загварчилж, түүн дээр Eye-vatar симуляцыг хэрэглэн хүн бүрийн оптикийн онцлогт тохирсон засах профайлыг боловсруулдаг дэвшилтэт хараа засах систем юм.
Мэс засал нь уламжлалт арга болох LASIK буюу LASEK-тэй адил аргаар явагддаг боловч, Alcon компанийн Sightmap оношилгооны системээр өндөр зэргийн гажуудлыг (HOA) хүртэл нарийвчлалтай шинжилснээр илүү нарийн бөгөөд хувь хүнд тохирсон засал хийх боломжтой болдог.

Ray tracing (туяа мөшгих) технологиор бүтээгдсэн Eye-vatar симуляц

2,000 гаруй гэрлийн туяаг ашигласан 3D нүдний загварчлал

Eye-vatar симуляц нь эвэрлэг, болор, шилэн биет, торлог бүрхэвчийг хамарсан нүдний бүхэлд нэвтэрч буй гэрлийн зам, хугарлыг 2,000 гаруй гэрлийн туяагаар нарийвчлалтай дахин бүтээдэг. Үүгээр хүн бүрийн харааны онцлогийг бүрэн тусгасан хувь хүнд тохирсон 3D нүдний загвар бий болдог.

Eye-vatar симуляцаар хувь хүнд тохирсон мэс заслын төлөвлөгөө боловсруулдаг.

Хүн бүрийн 3D нүдний загварт үндэслэсэн симуляцаар хамгийн оновчтой засах профайлыг боловсруулдаг. Энэ нь уламжлалт мэс заслын аргуудаас давсан өндөр нарийвчлал болон хувь хүнд тохирсон хараа засалт хийх боломжийг олгодог.

Илүү тод хархын тулд хийгдэх хувь хүний нүдэнд тохируулсан мэс засал

Харааны чанар нь зөвхөн холын хараглан, ойрын хараглан, астигматизм(цилиндр) зэрэг доод зэргийн гажуудлаар (low-order aberration) тодорхойлогддоггүй, харин илүү нарийн оптикийн гажуудал болох өндөр зэргийн гажуудал (high-order aberration)-аар ч ихээхэн нөлөөлдөг. PersonalEYES нь Eye-vatar симуляцаар энэхүү өндөр зэргийн гажуудлыг нарийвчлалтай шинжилж, засварлан, зөвхөн харааг сайжруулаад зогсохгүй илүү тод хараа авах боломжийг олгодог.

Энгийн хараа засал

Ойрын хараглан, холын хараглан, астигматизм(цилиндр) зэрэг доод зэргийн гажуудлыг л засна

PersonalEYES

Бөмбөрцөг хазайлт, кома хазайлт, гурван дэлбээт хазайлт зэрэг өндөр зэргийн хазайлтыг нарийвчлан засна

1.0-аас дээш илүү тод хараа бий болгоно

Клиникийн үр дүнд, мэс заслын дараа бүх өвчтөн 1.0-аас дээш хараа сэргээгдсэн бөгөөд PersonalEYES нь хувь хүний гэрлийн замын мэдээлэлд (ray tracing) үндэслэсэн тусгай зүсэлтийн загварчлалаар нарийн заслыг хийх боломжтой.

PersonalEYES-ээр мэдрэх харааны шинэ стандарт

Зөвхөн танд зориулсан 3D нүдний загварт суурилсан засал


Sightmap (Сайтмап)

Alcon компанийн Sightmap системээр нүдний оптик мэдээллийг нарийвчлан шинжилдэг. Энэ мэдээлэлд үндэслэн хувь хүний 3D нүдний загварыг үүсгэж, зөвхөн танд зориулсан оновчтой засварын төлөвлөгөөг боловсруулдаг.

EX500

Боловсруулсан засварын профайлыг EX500 лазераар маш зөөлөн бөгөөд нарийвчлалтайгаар эвэрлэгт тусааж, дахин хэлбэржүүлдэг.

Надад тохирох хараа засах мэс засал нь юу вэ?

  SMILE LASIK LASEK(PRK) Phakic IOL
Дэвшилттэй 💎SMILE Pro
- Өмнөх хувилбараас 4 дахин хурдан
- Мэс заслын хугацаа 10 секундийн дотор
💎PersonalEYES LASIK
- Өндөр зэргийн гажуудлыг (high-order aberrations) ч нарийвчлалтай засна
- Гэрлийн туяа цацрах (glare) болон үлдэгдэл астигматизм(цилиндр)ыг бууруулна
💎PersonalEYES LASEK
-Өндөр зэргийн гажуудлыг (high-order aberrations) ч нарийвчлалтай засна
-Гэрлийн туяа цацрах (glare) болон үлдэгдэл астигматизм(цилиндр)ыг бууруулна
💎Viva ICL
-Насжилттай хараа (presbyopia) болон Холын хараглан (myopia) хоёуланг нь засна
-EDOF (Extended Depth of Focus буюу гүнзгийрүүлсэн фокусын) технологийг ашигладаг
Энгийн SMILE LASIK LASEK(PRK) Холын хараглан болон астигматизм(Цилиндр) засуулахад хэрэглэгдэнэ
Арга Хальс (flap) үүсгэхгүй, бага гэмтэл Хальс (flap) үүсгээд дараа нь лазераар засал хийнэ Лазераар засахаас өмнө хамгын гаднах эвэрлэг бүрхүүлийн эпители давхарагыг арилгана Эвэрлэг бүрхүүлийг 2~3мм-ийн зүсэлт хийж, нүдний хүүхэн харааны ард тусгай линзийг суулгана
Онцлог Аюулгүй бөгөөд хурдан эдгэрнэ Бага өвдөлт, хурдан эдгэрнэ Гадны цохилтод тэсвэртэй Эвэрлэгийн эд эс авахгүй – өндөр зэргийн холын хараглан болон нимгэн эвэрлэгтэй хүмүүст ч аюулгүй
Гэрлийн туяа цацрах, нүд хуурайших, холын хараглан буцаж муудах эрсдэлийг багасгана Суулгасан Линзийг авах, солих боломжтой
Хэнд тохиромжтой
  • Хурдан эдгэрэхийг хүсэгчид
  • Нүд хуурайших шинжтэй хүмүүс
  • Холын хараглан болон астигматизм(цилиндр) засуулах шаардлагатай хүмүүс
  • Ажлаасаа удаан чөлөө авах боломжгүй хүмүүс
  • Өвдөлтөнд мэдрэмтгий хүмүүс
  • Астигматизм(Цилиндр) засуулах шаардлагатай хүмүүс
  • Эвэрлэг бүрхүүлийн зузаан 500μm-ээс дээш хүмүүс
  • Эвэрлэг маш нимгэн буюу нүд маш жижиг хүмүүс
  • Хүнд хэлбэрийн нүд хуурайших шинжтэй хүмүүс
  • Нүдэнд цохилт өгч болох үйл ажиллагаанд оролцдог хүмүүс
  • Хэт өндөр зэргийн холын хараглантай буюу астигматизм(цилиндр)ын улмаас лазер мэс засал хийлгэх боломжгүй хүмүүс
  • Эвэрлэг бүрхүүл нь маш нимгэн хүмүүс
  • Мэс заслаас маш их айдастай хүмүүс
Мэс заслын дараах арчилгаа - Мэс заслын дараа нүдэндээ цохилт, гэмтэл өгөхөөс зайлсхийнэ үү 3~6 сарын арчилгаа шаардлагатай Тогтмол үзлэг хийлгэх болон цохилтоос анхааран сэргийлэх шаардлагатай
Мэс заслын дараах үзлэг Мэс заслын дараах өдөр, 1 сар, 6 сар, 1 жилийн дараах үзлэг Мэс заслын дараах өдөр, 4 хоногийн дараах, мөн 3~6 сарын урт хугацааны арчилгаа 1 сарын турш долоо хоног бүр, мөн тогтмол үзлэгт орох шаардлагатай
Өвдөлт ба сэргэх хугацаа
  • Бага зэргийн таагүй мэдрэмж
  • Маргааш нь өдөр тутмын амьдралд эргэн орох боломжтой
  • Бага зэргийн таагүй мэдрэмж
  • 3~4 хоногийн эдгэрэх хугацаа
  • Маш бага өвдөлт
  • Маргааш нь эдгэрэх боломжтой
Advanced
Basic
Method
Characteristic
Best for
Postoperative Care
Postoperative Check-up
Pain and Downtime

If required, medical certificate will be provided for the postop check-up overseas.