ICL (Линз суулгах мэс засал)

Боломжгүйг боломжтой болгоно.
Эвэрлэгийг зүсэлгүйгээр хийдэг дээд зэрэглэлийн харааны засал.

Phakic IOL мэс засал нь эвэрлэгийг зүсэлгүйгээр хараа заслыг хийдэг дэвшилтэй хараа засах арга юм.
Өвчтөний нүдний бүтэцэд тохируулан хийсэн тусгай линзийг нүдний солонгон бүрхүүлийн ард суулгаж хараа заслыг хийдэг.
Энэ арга нь эвэрлэгийн нарийн эд эсийг бүрэн хэвээр хадгалах боломжтой тул, хүнд хэлбэрийн холын хараглан, астигматизм(цилиндр), нимгэн эвэрлэгтэй хүмүүст ч аюулгүй сонголт болдог.
Линзний хэмжээ, байрлалыг нүдний хэмжилтийн мэдээлэлд үндэслэн нарийн тооцоолж, өндөр аюулгүй байдал болон тод харааг хамтад нь бий болгодог.
Энэ мэс засал нь маш нарийн процесс шаарддаг тул, мэс заслын өмнөх дэлгэрэнгүй шинжилгээ болон туршлагатай эмч нарын ур чадвар нь үр дүнг тодорхойлдог.

3мм-ээс бага жижиг зүсэлтээр линзийг оруулж, эвэрлэг ба солонгон бүрхүүлийн ард байрлуулдаг. Болор нь хэвээрээ хадгалагдана.

Илүү ухаалаг, аюулгүй харааны заслын шинэ сонголт

  • 1.Эвэрлэгийг хадгалж, тав тухтай байлгана
    Эвэрлэгийг зүсэлгүйгээр линз суулгадаг тул эдгэрэлхурдан, нүд хуурайших эрсдэл бага, харааны хямрал (регресс)-аас санаа зоволтгүй.

  • 2. Хүнд хэлбэрийн холын хараглан,астигматизм(цилиндр), анхан шатны нүдний хөгшрөлт
    Нүдний хугарлын хүч болон анатомийн бүтэцэд тохируулсан тусгай линзээр, нарийн төвөгтэй харааны асуудлыг ч нарийвчлан засах боломжтой.
    Лазер харааны засал хийхэд хэцүү хүмүүст ч аюулгүй сонголт болдог.

  • 3. Ирээдүйн харааны өөрчлөлтөд уян хатан сонголт үзүүлнэ
    Шаардлагатай үед суулгасан линзийг авах эсвэл солих боломжтой тул, нүдний хөгшрөлт болон ирээдүйн харааны өөрчлөлтөд ч уян хатан хандах боломжой.

Илүү тод хараанд зориулсан дараагийн үеийн линз

B&VIIT нүдний эмнэлэгт хэрэглэдэг линз нь коллагенаас гаралтай биед нийцтэй материал болох Collamer®-ээр хийгдсэн бөгөөд, нүдний дотор байгалийн жамаар, тогтвортой урт хугацаанд ажиллах боломжтой байхаар загварчлагдсан.
Холын хараглан, астигматизм(цилиндр), нүдний хөгшрөлт зэрэг олон төрлийн хугарлын эмгэгт тохирсон өндөр гүйцэтгэлтэй линзүүдтэй бөгөөд, өвчтөн бүрийн нүдний бүтэцэд тохируулан хэмжээ, байрлалыг нарийвчлан тусгайлан загварчилдаг.
Мөн төв портын бүтэц, хэт ягаан туяанаас хамгаалах чадвар, солих боломжтой бүтэц зэргийг агуулсан дараагийн үеийн харааны заслын линз тул, аюулгүй байдалыг хангадаг.

Зөвхөн B&VIIT нүдний эмнэлэгт мэдрэх онцгой мэс засал Зөвхөн танд зориулсан тусгай мэс заслыг санал болгоно

  • Хурдан бөгөөд нарийвчлалтай линз бэлтгэх систем
    B&VIIT нүдний эмнэлэг нь линз үйлдвэрлэгчтэй хамтын ажиллагааны тогтолцоог бий болгосон тул, өвчтөн бүрийн нүдэнд тохирсон линзийг хурдан бөгөөд нарийвчлалтай бэлтгэх боломжтой.
    Гадаадын өвчтөн болон түр хугацаагаар оршин суугчид ч мэс заслын хуваарийг уян хатан тохируулах боломжтой тогтолцоотой.

  • Өөрсдийн боловсруулсан AI-д суурилсан линзний хэмжээ таамаглах систем
    580,000 гаруй үйлчлүүлэгчийн мэдээлэлд үндэслэсэн
    B&VIIT-ийн өөрийн AI систем нь,нүд бүрт хамгийн тохиромжтой линзний хэмжээ, байрлалыг өндөр нарийвчлалтайгаар шинжилж, таамаглана.

  • Дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн мэс заслын үр дүн, техник ур чадвар
    B&VIIT-ийн мэс заслын үр дүн болон мэдээллийг олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад тогтмол танилцуулж байгаа бөгөөд,
    Phakic IOL мэс заслын аюулгүй байдал, нарийвчлалын хувьд дэлхий нийтийн үнэлгээг хүртэж байна.
    Мянга гаруй мэс заслын туршлагатай, чадварлаг мэргэжлийн эмч нар бүх процесст өөрсдөө оролцож хамгийн сайн үр дүнг хүргэдэг.

Надад тохирох хараа засах мэс засал нь юу вэ?

  SMILE LASIK LASEK(PRK) Phakic IOL
Дэвшилттэй 💎SMILE Pro
- Өмнөх хувилбараас 4 дахин хурдан
- Мэс заслын хугацаа 10 секундийн дотор
💎PersonalEYES LASIK
- Өндөр зэргийн гажуудлыг (high-order aberrations) ч нарийвчлалтай засна
- Гэрлийн туяа цацрах (glare) болон үлдэгдэл астигматизм(цилиндр)ыг бууруулна
💎PersonalEYES LASEK
-Өндөр зэргийн гажуудлыг (high-order aberrations) ч нарийвчлалтай засна
-Гэрлийн туяа цацрах (glare) болон үлдэгдэл астигматизм(цилиндр)ыг бууруулна
💎Viva ICL
-Насжилттай хараа (presbyopia) болон Холын хараглан (myopia) хоёуланг нь засна
-EDOF (Extended Depth of Focus буюу гүнзгийрүүлсэн фокусын) технологийг ашигладаг
Энгийн SMILE LASIK LASEK(PRK) Холын хараглан болон астигматизм(Цилиндр) засуулахад хэрэглэгдэнэ
Арга Хальс (flap) үүсгэхгүй, бага гэмтэл Хальс (flap) үүсгээд дараа нь лазераар засал хийнэ Лазераар засахаас өмнө хамгын гаднах эвэрлэг бүрхүүлийн эпители давхарагыг арилгана Эвэрлэг бүрхүүлийг 2~3мм-ийн зүсэлт хийж, нүдний хүүхэн харааны ард тусгай линзийг суулгана
Онцлог Аюулгүй бөгөөд хурдан эдгэрнэ Бага өвдөлт, хурдан эдгэрнэ Гадны цохилтод тэсвэртэй Эвэрлэгийн эд эс авахгүй – өндөр зэргийн холын хараглан болон нимгэн эвэрлэгтэй хүмүүст ч аюулгүй
Гэрлийн туяа цацрах, нүд хуурайших, холын хараглан буцаж муудах эрсдэлийг багасгана Суулгасан Линзийг авах, солих боломжтой
Хэнд тохиромжтой
  • Хурдан эдгэрэхийг хүсэгчид
  • Нүд хуурайших шинжтэй хүмүүс
  • Холын хараглан болон астигматизм(цилиндр) засуулах шаардлагатай хүмүүс
  • Ажлаасаа удаан чөлөө авах боломжгүй хүмүүс
  • Өвдөлтөнд мэдрэмтгий хүмүүс
  • Астигматизм(Цилиндр) засуулах шаардлагатай хүмүүс
  • Эвэрлэг бүрхүүлийн зузаан 500μm-ээс дээш хүмүүс
  • Эвэрлэг маш нимгэн буюу нүд маш жижиг хүмүүс
  • Хүнд хэлбэрийн нүд хуурайших шинжтэй хүмүүс
  • Нүдэнд цохилт өгч болох үйл ажиллагаанд оролцдог хүмүүс
  • Хэт өндөр зэргийн холын хараглантай буюу астигматизм(цилиндр)ын улмаас лазер мэс засал хийлгэх боломжгүй хүмүүс
  • Эвэрлэг бүрхүүл нь маш нимгэн хүмүүс
  • Мэс заслаас маш их айдастай хүмүүс
Мэс заслын дараах арчилгаа - Мэс заслын дараа нүдэндээ цохилт, гэмтэл өгөхөөс зайлсхийнэ үү 3~6 сарын арчилгаа шаардлагатай Тогтмол үзлэг хийлгэх болон цохилтоос анхааран сэргийлэх шаардлагатай
Мэс заслын дараах үзлэг Мэс заслын дараах өдөр, 1 сар, 6 сар, 1 жилийн дараах үзлэг Мэс заслын дараах өдөр, 4 хоногийн дараах, мөн 3~6 сарын урт хугацааны арчилгаа 1 сарын турш долоо хоног бүр, мөн тогтмол үзлэгт орох шаардлагатай
Өвдөлт ба сэргэх хугацаа
  • Бага зэргийн таагүй мэдрэмж
  • Маргааш нь өдөр тутмын амьдралд эргэн орох боломжтой
  • Бага зэргийн таагүй мэдрэмж
  • 3~4 хоногийн эдгэрэх хугацаа
  • Маш бага өвдөлт
  • Маргааш нь эдгэрэх боломжтой
Advanced
Basic
Method
Characteristic
Best for
Postoperative Care
Postoperative Check-up
Pain and Downtime

If required, medical certificate will be provided for the postop check-up overseas.